Хамгаас хөөрхөн найздаа хамгийн чангаараа баярлалаа гэж хэлье. Зовох цагт өөрөө ирж баярлах цагт уригдаж ирдэг тийм л хүнийг найз гэдэг дээ. Төрөөд сар ч хүрээгүй байхад ээж минь хүндээр өвдөөд сэтгэл санааны хүндхэн үетэй нүүр тулсан. Тэр үед Саруул маань ийм сургалт байдаг шүү суугаарай, дэм болно гэхэд төрөөд удаагүй дээр нь ийм асуудалтай, сургалтаанд суугаад байх зав байхгүй /зүгээр л би өөрийгөө өөрчлөхийг хүсээгүй хэрэг/ гэжээд өнгөрөөж байлаа. Дараа нь за юу ч гэсэн суугаад үзье гэсэн байдалаар суусан. Эхний өдөр л хүн өдөр тутмын амьдралаа анзаардаггүйгээ, инээмсэглэл ямар ид шидтэйг мэдэрч эхэлсэн. 2 3 4 5 6 7 8 9 дэх өдөр ороод дуусахад “Би хэн бэ, нийгэмд би юу хийж чадах вэ, хийж бүтээх эрч хүчээ хэрхэн бий болгож сурах вэ” гээд үгээр хэлэхийн аргагүй эерэг зуршил бүтээх тэмүүлэлтэй болсон. Би гэдэг хүн өөрөө өөртөө туллах цэг юм байна гэдгийг хамгийн энгийнээр ойлгуулж өгсөн чамдаа хязгааргүй баярлалаа. Над шиг аан, ийм юм байдаг ш дээ гээд мэддэг хирнээ хийдэггүй хүмүүс зөндөө байдаг, тэр хүмүүс ядаж нэг удаа суугаад үзээрэй. Бодол үнэхээр биелээд байгааг мэдэрч, болж өгвөл сайхныг бодож эерэг зуршилтай болсон. Чамдаа чангаас чанга баярлалаа гэж хэлмээр байнаа.

Суралцагч @Purevsuren N

Анхнаасаа сургалтаасаа ганц гэлтгүй зүйлийг хэрэгжүүлнэ, ерөөсөө өчүүхэн жоохон, хэт амар эсвэл ялчихгүй гэж хүлээж авахгүй гэж эхний өдрөөсөө өөртөө хэлж, хэлсэнээрээ дуусгасан. Суусан өдрөөс дуусах өдөр хүртэл надад үнэхээр итгэмээргүй сайхан, сэтгэл ханамж дүүрэн байлаа. Олон сар гэрээсээ цөөхөн гарсан ч суух үеэс л өдөр бүр сайхан дурсамж, шинэ уулзалтууд хөвөрч эхэлсэн. Нээрээ өдөр бүр шүү. Өдөр алгасахгүй уулзалт, плануудтай эрч хүчээр дүүрэн байлаа. Мөн амьдралаа өөрт таатайгаар аз жаргалтайгаар авч явах боломжтойг ч энэ өдрүүдэд мэдэрлээ. Ээж хүн үнэхээр гэрийн цаг агаар учраас ээж happy бол гэр бүл happy юм байна. Энэ үгийг хэлсэн ангийн охиндоо талархая кк..

Super Jump 6 дахь төгсөлтийн суралцагч @Hannah

Энэ сургалтын үр нөлөө нь ямар өндөр гэж санана. Та сургалтанд суух үед эхний өдрийн хичээл магадгүй амархан санагдана. Гэхдээ та дасгалаа хэрэгжүүлэхдээ өөрийгөө ямар байгааг мэдэж, бүр чадахгүй байгаа өөрийгөө гайхаж дутагдал байна гэдгээ харах болно.

Тиймээс энэ сургалт бол хүнийг энгийнээр өөрчилдөг сүр багатай ч далайц өндөртэй сургалт гэж хэлмээр байна. Хэлбэр ихтэй ч үр дүнгүй зөндөө сургалтууд байдаг. Харин энэ сургалт маань энгийн бөгөөд сургалтын явцараа аяндаа хүнийг засаж сайжруулдаг тул өндөр үр дүнтэй байсан. Надад бол яг л гялалзсан цэвэрхэн толинд өөрийгөө харж байгаа мэт тийм мэдрэмж өгсөн".

5 дахь төгсөлтийн суралцагч Boloroo Bolor-Erdene

Бид асар их өөрчлөлтийн үед амьдарч байна. Цаг үеийн нөхцөл байдлаас болж эрч хүчээ алдах, сэтгэл санааны хувьд бухимдах, стрессдэх нь ихэссэн. Үүнтэй зэрэгцээд шүүлтүүргүй асар их мэдээлэл дунд амьдарч, сэтгэлзүйн хувьд хамгаалалтгүй, оюун санаагаа зөв жолоодох бэрхшээлтэй, бараг боломжгүй мэт…

Ингээд сэтгэл гутралд орох, хүссэн зорилгоосоо няцах, буруу замаар жим үүсгэсээр цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирсоор л байдаг. Энэ цаг үед бидэнд маш хэрэгтэй, үр өгөөжтэй, урам, эрч хүч сэргээсэн Саруул найздаа баярлалаа. Super Jump сургалтаар сурсан мэдсэн зүйлээ өөр дээрээ бүрэн хэрэгжүүлж, үр өгөөжийг нь ямагт хуваалцаж болно. Баярлалаа.

 Super Jump 5 дахь төгсөлтийн суралцагч В.Зоригт

Анхнаасаа сургалтаасаа ганц гэлтгүй зүйлийг хэрэгжүүлнэ, ерөөсөө өчүүхэн жоохон, хэт амар эсвэл ялчихгүй гэж хүлээж авахгүй гэж эхний өдрөөсөө өөртөө хэлж, хэлсэнээрээ дуусгасан. Суусан өдрөөс дуусах өдөр хүртэл надад үнэхээр итгэмээргүй сайхан, сэтгэл ханамж дүүрэн байлаа. Олон сар гэрээсээ цөөхөн гарсан ч суух үеэс л өдөр бүр сайхан дурсамж, шинэ уулзалтууд хөвөрч эхэлсэн. Нээрээ өдөр бүр шүү. Өдөр алгасахгүй уулзалт, плануудтай эрч хүчээр дүүрэн байлаа. Мөн амьдралаа өөрт таатайгаар аз жаргалтайгаар авч явах боломжтойг ч энэ өдрүүдэд мэдэрлээ. Ээж хүн үнэхээр гэрийн цаг агаар учраас ээж happy бол гэр бүл happy юм байна. Энэ үгийг хэлсэн ангийн охиндоо талархая кк..

Super Jump 6 дахь төгсөлтийн суралцагч @Hannah

Саруул маань нийгэмд их сайхан зүйлийг түгээж байгаагаар нь маш их бахархаж байна. Хэлж ярьж байгаа зүйл нь хүний зүрх сэтгэлд хүрч, нээрээ л тийм шүү гэж бодогдтол зоригжуулж, ухааруулсан. Зарим нэг дасгалыг мэддэг, амьдралдаа хэрэгжүүлж гээд хичээдэг байсан бол зарим нэг дасгалуудын хувьд өмнө нь санаанд ч орж байгаагүй. Жишээ нь резинтэй дасгал, аудио трейнинг бичих гэх мэт маш энгийн ч хаана ч, хэзээ ч хийх боломжтой мөртлөө үр дүнтэй дасгалуудыг сурсан. Хичээлийн явцад маш гоё жишээнүүд, судалгааг бидэнтэй хуваалцаж, дасгалуудаа хэрэгжүүлэхээр өөрөө өөртөө challenge сорилтыг тулгасан сайхан өдрүүд өнгөрлөө. Хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийн эзэн байж, өөрийгөө өөрчлөх боломжтой гэдэг үнэхээр үнэн шүү.

Суралцагч @BEBE TSOGTOO

Сэтгэл цаанаа нэг л хөнгөн бүх зүйлийг байгаагаар нь хүлээж аваад сурч эхэлж байна. Найз нь гэр бүлийнхээ цаг агаарыг үргэлж гоёор байлгахыг хүсч байгаа. Чамдаа үгээр хэлэхийн аргагүй баярлаж байгаа шүү. Бүр хэлэх сайхан үг олдохгүй болтолоо хүнд ингэж талархаж байгаагүйн байна. Миний амьдралын бас нэг сайхан ерүү чи минь хөтлөөд оруулчихлаа. Баярлалаа хөөрхөн найз минь. Үнсий.

Super Jump суралцагч

Энгийн мөртлөө ихийг ухамсарлуулсан, нүд нээсэн, өөрийгөө хөндлөнгөөс харж дүгнэх боломжийг олгосон сургалтыг Монголдоо нэвтрүүлсэнд үнэхээр баярлалаа. Амьдрал энгийн байх тусмаа аз жаргалтай, амгалан тайван байдаг гэсэн бодлоо бататгаж, дасгалууд ч хийж үр өгөөжтэй байлаа. Сургалт маань хүмүүсийн тэр болгон анзаарч боддоггүй өдөр тутмын үйл явдал, хийдэг зүйлс, өмнө хувь хүний хөгжлийн тухай сурч мэдсэнээ дахин сануулж, энэ мэдлэгээ оюун бодолдоо цэгцтэйгээр ойлгож, ухамсарлаж, хэрэгжүүлэхэд үнэхээр тус болсон. Бид өдөр бүр гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад, нийгэмтэй харьцаад өөрөө өөртөө зав гаргаж амждаггүй. Харин энэ цагийг өөртөө сургалтын үед гаргаж дотоод хүнтэйгээ ярилцаж, ойлголцож, эвтэй болсноор гайхамшигтай амжилт, аз жаргал мэдэрсэн. Хүсэл мөрөөдөл хязгааргүй, бид аль болох эрт өөртөө зөв дадал, зорилгод суралцах чадвал юунд ч хүрнэ.

Super Jump суралцагч @Bulgan

Super Jump сургалтад сууж нэгэн шинэлэг зүйлийг суралцаж төгссөндөө туйлын баяртай байна. Хүмүүс өдөр бүр амьдралаа сайн сайхан байлгахын төлөө тасралтгүй хөдөлмөрлөж, хичээж байна. Гэхдээ бидний амьдрал аз жаргал, эрч хүчээр ерөөсөө дүүрэхгүй байгаад л гол учир байна. Учир нь бид нар хэтэрхий материаллаг шинж чанартай зүйлээр өөрсдийнхөө амьдралыг дүүргэж, тэр дундаасаа аз жаргалыг үргэлж эрж хайсаар одоо хүрчээ.

Анх сургалтын тухай сонсоход ямартаа ч “мянга сонссоноос нэг үз” гэж бодоод сургалтад хамрагдсан. Улмаар өөртөө туслаад зогсохгүй бусдын амьдралыг аз жаргалтай, эерэг энергитэй, хувь хүнийг байнга эрч хүчээр цэнэглэх ямар гоё зүйл сонссоноо үнэхээр их баярласан. Бид цаг ямагт бусдад туслах нинжин сэтгэл өвөрлөж явдаг билээ.

Энэ сургалтын минь зорилго яг танд зориулагдсан гайхалтай дасгал бүхий чанартай сургалт юм шүү. Надад энэхүү сургалтыг ойлгуулж өдөр тутмын дасгалуудыг хэвшүүлэхэд тусалсан мундаг, дайчин, гайхалтай багш, сурган хүмүүжүүлэгч багш Саруулдаа баярлалаа. Гайхалтай мэдрэмж одоог хүртэл мэдрэгдэж байна.

Super Jump суралцагч Ganbaatar Batzorig

Намайг Батсайханы Батзаяа гэдэг. /Олон улсын интеллект трэйнер/ Супер жамп сургалтад суусан сэтгэгдэл гэвэл 9 сарын сүүлээр яг дотроо хүнтэйгээ буюу өөртэйгөө тулалдаж байсан үе таарсан.Би ер нь яаж амьдараад байна, одоо байгаа миний нөхцөл байдал ямар байна, миний хийж чадах юм юу байна,би ер нь юуг хамгийн сайнаараа хийж чаддаг юм,цаашдаа надад гэрэл гэгээтэй ирээдүй байна уу гэх мэт өөрөөсөө асуултууд асууж өөрийгөө тулж ажиллаж байсан үе байсан. Гэтэл миний одоо байгаа байдал миний хүссэн амьдрал,миний хүссэн Заяа биш байлаа. Яг энэ үед энэ сайхан сургалтынхаа талаар сонсож мэдээд шууд үйлдэл хийж суусан . Энэх сайхан сургалтад сууснаар өөрийгөө дахин олж нээсэн,өөрийнхөө багын нандин зан чанарууддаа эргүүлж олж авсан, би ямар байвал өөртөө сэтгэл хангалуун байдаг тэр зүйлээ олж мэдсэн гэх зэрэг надад маш олон эерэг сайхан өөрчлөлтүүд гарсан. Сургалтадаа сууж байх явцдаа би яг яваад энэ сайхан зүйлийг мэдээд суужан ном байна уу,эсвэл хэн нэгэн надад энэ сайхан зүйлийг мэдээ мэдээлэл өгсөн юм уу хайр хүрч баярлаж байсан,энэ сургалтын талаар мэдээлэл өгсөн Өнөццэцэг эгч, мөнгөний оюун ухаан, нутагшуулж байгаа Саруул багшдаа , мөн ийм сайхан зүйлийг бий болгосон Владимир Довганьдоо маш их баярлаж байсан.Тэгээд өөрийнхөө амьдралын хамгийн сайхан хувилбарыг бүтээхээр энэхүү интеллект трэйнер буюу Өнөццэцэгийнхээ болох замыг сонгосон. Өөрийнхөө мэдрэсэл тархины сайн үйлдлийг өргөн хүмүүст мэдрүүлэхээр, өрө хүмүүсийн амьдрал гэрэл гэгээ аз жаргал бэлэглэхээр сургалтуудад ороод явж байна.

Б.Батзаяа ОУ-н Интеллект трейнер

Намайг Раднаасэд овогтой Гончигсумлаа гэдэг.
SUPER JUMP сургалтын Олон улсын Мастер интеллект трэйнир зэрэгтэй. Энэ сайхан сургалтад 10 хоногын турш сууж өөрөө өөрийгөө шинээр нээж хөглөсөн хувь хүний хөгжил болоод оюунаа тархиа дасгалжуулсан маш үр дүнтэй сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна.

Энэ сургалтад өөрөө өөрийгөө эргэн нээж болон нийгэмдээ өөрчлөлт хийх санал нь улам дэлгэрүүлж чан хүлээлттэй бөгөөд бусдад мөн сайхан боломжийг нээж өгөх ганцхан би биш бид хамтдаа гэсэн зорилгод нэгдэн өнөөгийн нийгэм дах сөрөг зүйлийн эсрэг хандаж өөрөөсөө өөрчлөлтийг хийж байх нийгэм, улс орон хөгжинө гэж боддог. SUPER JUMP сургалтаас эрч хүч энерги эрүүл мэнд амжилтыг олж авснаар дагаад санхүүгийн урсгал ч сайжирч байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрдсөн оюуны дасгалжуулалтын хөтөлбөрийн сургалтын тод жишээ юм.

Бид дэлхийн олон оронд энэхүү сургалтыг өргөжүүлж өөрөө өөрийнхөө дотоод хүч, нарийг мандуулжуулах боломжийг олгосон SUPER JUMP сургалтын бүхүй л оюуны дасгалжуулагч багш нартаа баярлалаа.

Манай сургалт хүн бүхэн нээлттэй маш үр дүнтэй сургалт шүү.

Super Jump ОУ-н мастер дасгалжуулагч И.Т.Р.Гончигсумлаа