
Super Jump сургалт
Та амьдралдаа илүү их урам зоригтой, стрессээ зөв удирдаж, сэтгэл хөдлөлөө хянаж, хайр энэрлээр дүүрэн, эрч хүчтэй, үр бүтээмжтэй амьдрахыг хүсэж байна уу?
Тэгвэл өөртөө зөв дадал бий болгож, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг оюундаа хийгээрэй.
Та энэ шийдвэртээ хэзээ ч харамсахгүй гэдэгт итгээрэй.
SUPER JUMP бол таны тархины фитнесс. Биеийн булчингаа дасгалжуулдаг шиг та оюун ухаанаа дасгалжуулснаар:
Сэтгэл тань хөглөгдөж,
Эерэг эрч хүчээр дүүрч,
Амьдралдаа шинэ боломжуудыг нээнэ.
Таны бүтээсэн энэ хүч зөвхөн танд бус, таны гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд эргэн тойрны хүмүүст түгэж, тэдэнд урам зориг, гэрэл гэгээ бэлэглэнэ.
Өнөө цагт оюуны дасгалжуулалт нь хүн төрөлхтний хамгийн чухал хэрэгцээ болжээ.
SUPER JUMP – таны энергийг өсгөж, амьдралыг тань зөв зүгт чиглүүлэх луужин юм.
Сургалтын хэлбэр
ОНЛАЙН
Сургалтын хугацаа
10 ӨДӨР
Үргэлжлэх цаг
1 ЦАГ

ОЮУНЫ 8 ДАСГАЛ
200 инээмсэглэл
Өдөрт 200 удаа инээмсэглэх дасгал нь таны сэтгэл санааг сэргээж, тархинд эерэг энерги, аз жаргалын даавар ялгаруулж дархлааг дэмждэг.
Инээмсэглэл нь амьдралд аз жаргал, эерэг боломжуудыг энергиэрээ татдаг.
Бодлоо удирдах
Энэ дасгал нь сөрөг бодлыг ухамсартайгаар илрүүлэн зогсоох, бодлоо хянахад тусалдаг. Сөрөг бодол нь өвдөлттэй холбоотой гэж бие махбодь хүлээж авах тул дасгалаараа сөрөг бодлоо зогсоож чадна.
Хаан хатны харизм
Өөртөө итгэлтэй, эзэрхийлсэн хаан/хатан мэт алхах дасгал. Биеийн хэлэмжээрээ хүч чадал, эрч хүчийг илэрхийлж, хүчирхэг энергиэ сэргээснээр амьдралд илүү амжилттай байх үндэс болдог.
Эрүүл мэндийн дасгал
Хүйтэн усны дасгал нь дархлаа сайжруулж, сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижруулдаг. Аливаа өвчлөлөөс сэргийлэх хамгийн хүчирхэг дасгал билээ. Энэ нь тархины үйл ажиллагааг сэргээж, энергиээр цэнэглэдэг.
Сэтгэл хөдлөлөө удирдах
Сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хяналтдаа авч, бухимдал, уур хилэнгээ тоолон хүлээх дасгал. Ингэснээр та сэтгэл санааны тэнцвэртэй байдалд хүрч, аз жаргалтай болдог.
Аудио трейнинг
Өөртөө эерэг үгсийг давтан хэлэх, далд ухамсартаа итгүүлэх, дотоод итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх аудио дасгал. Өдөрт хэдэн цаг ч сонсож болох хүчтэй оюуны дадал юм.
Сөрөг мэдээллээс хамгаалах
Өдөр тутмын сөрөг мэдээлэл, муу мэдээ, хортой ярианаас өөрийгөө хамгаалах дасгал. Эерэг мэдээллийг сонгон авч, сэтгэл зүйн эрүүл байдлаа хадгална.
Эрхэм зорилгоо тодорхойлох
Амьдралынхаа утга учир, эрхэм дээд зорилгоо тодорхойлон оюун ухаан, сэтгэл зүйгээ хөгжүүлэх дасгал. Энэ нь таны амьдралыг илүү утга учиртай, эрч хүчтэй болгодог.
Сургалтын төрөл
Өнөө цагт сэтгэл хөдлөлийн оюун ухаан бол нийгмийн шинэ “валют” — хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болоод байна.
Өдөр ирэх тусам хүмүүс дараахыг улам тодорхой ухаарч эхэлжээ:
“Миний мэдлэг, ур чадвар дутаагүй ч, дотоод тэнцвэрээ хадгалах, сэтгэл хөдлөлөө удирдах, амьдралын хүнд нөхцөлд зөв шийдвэр гаргах чадвар л надад хэрэгтэй байна.”
Иймээс сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь зөвхөн хувь хүний амьдралд төдийгүй гэр бүл, байгууллага, бизнесийн орчинд ч хамгийн эрэлттэй, зайлшгүй хөгжүүлэх чадвар болжээ. Ирээдүйд энэ хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэх нь дамжиггүй.
Super Jump сургалт танд хоёр сонголт олгож байна:
- Энгийн суралцагч болж оюун ухаанаа дасгалжуулах
- Эсвэл оюуны дасгалжуулагч болж бусдад гэрэл гэгээ түгээгч “үнэт хүн” болох
Аль ч сонголтыг хийсэн таны оюунд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байх болно.
👉 Одоо өөрийнхөө замыг сонгож, сургалтанд хамрагдан шинэ амьдрал руугаа алхахыг урьж байна!
Энгийн суралцагч
189,000₮
- Анги хамт олонтой болох
- 200 инээмсэглэл
- Бодлоо удирдахуй
- Харизм, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
- Эрүүл мэнд болон эрч хүчээ тэтгэх
- Сэтгэл хөдлөлөө удирдах
- Далд ухамсар, Аудио трейнинг
- Сөрөг мэдээлэл болон хүмүүсээс өөрийгөө хамгаалах
- Эрхэм зорилгоо тодорхойлох
- Мэдлэгээ бататгах, төгсөлт
Мастер багш
1,830,000₮
- 8 дасгалын хичээлд хамрагдах эрх
- 8 дасгалын хичээлийн сургалт явуулах эрх
- Шинэ зэрэглэл авах эрх үүснэ
- Бүх төрлийн статустай дасгалжуулагчдаар багаа бүрдүүлэх эрх
- Өөрийн багийн бүх төлбөрөөс урамшуулал авах эрх
- Супер Жамп хувийн кабинет руу нэвтрэх эрх
- Мастер статустай хамтын хөтөлбөрт хамрагдах эрх
- Өөрийн багийн Мастер статусаас бүрэн урамшуулал авах эрх
- Про, Фаундер статусаас хэсэгчлэн урамшуулал авах эрх
Гарааны багш
458000₮
- 8 дасгалын хичээлд хамрагдах эрх
- 8 дасгалын хичээлийн сургалт явуулах эрх
- Шинэ зэрэглэл авах эрх үүснэ
- Бүх төрлийн статустай дасгалжуулагчдаар багаа бүрдүүлэх эрх
- Өөрийн багийн нэгдүгээр түвшний төлбөрөөс урамшуулал авах эрх
- Супер Жамп хувийн кабинет руу нэвтрэх эрх
